Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Петр 2:3-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Хэрэв та нар үнэхээр Эзэний энэрлийг амссан юм бол тэг.

4. Эзэн уруу ир. Тэр бол хүмүүст гологдсон боловч, харин Бурханы өмнө сонгогдсон, үнэт, амьд чулуу билээ.

5. Иймд амьд чулуу мэт болсон та нар ч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдагтун.

6. Энэ нь Сударт“Харагтун. Би Сионд сонгогдсон,Булангийн үнэт чулууг тавина.Түүнд итгэгч хүн ичгүүрт орохгүй”хэмээн бичигдсэн байдаг.

7. Тиймээс итгэгч та нарт энэ нь үнэт. Харин үл итгэгчдэд“Барилгачдын голсон чулуу нь булангийн чулуу болов”

8. гээд“Бүдрүүлэх Чулуу, тээглэх Хад болсон юм”гэжээ. Тэд үгэнд дуулгаваргүй байдгаас болж бүдэрдэг бөгөөд энэ нь тэдэнд тогтоогдсон аж.

9. Харин та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм.

10. Учир нь та нар урьд нь ард түмэн биш байсан боловч, та нар одоо Бурханы ард түмэн болжээ. Та нар өршөөлийг хүртээгүй байсан боловч одоо та нар өршөөлийг хүртсэн байна.

11. Хайрт хүмүүс ээ, сэтгэлийн чинь эсрэг дайн хийдэг махан биеийн хүсэл тачаалуудыг цээрлэхийг харь хүмүүс болон түр хугацаагаар байгч та нараас би гуйя.

12. Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв. Ингэснээр тэд та нарыг хорон мууг үйлдэгчид хэмээн гүтгэвч, эцэст нь та нарын сайн үйлсийг хараад Түүнийг ирэх өдөр Бурханыг алдаршуулах болно.

13. Эзэний төлөө өөрсдийгөө хүний бий болгосон аливаа бүтцэд захируул. Эрх мэдэл бүхий нэгэн болох хаанд ч юмуу

бүрэн бүлгийг уншина уу 1 Петр 2