Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Петр 2:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тиймээс та нар бүх л өс хонзон, заль мэх, хоёр нүүр гаргах явдал, атаа жөтөө болон гүтгэлэг бүхнийг хаяж,

2. үгийн цэвэр сүүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүл. Ингэснээр та нар үүгээр авралд хүртлээ өсөх юм.

3. Хэрэв та нар үнэхээр Эзэний энэрлийг амссан юм бол тэг.

4. Эзэн уруу ир. Тэр бол хүмүүст гологдсон боловч, харин Бурханы өмнө сонгогдсон, үнэт, амьд чулуу билээ.

5. Иймд амьд чулуу мэт болсон та нар ч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдагтун.

6. Энэ нь Сударт“Харагтун. Би Сионд сонгогдсон,Булангийн үнэт чулууг тавина.Түүнд итгэгч хүн ичгүүрт орохгүй”хэмээн бичигдсэн байдаг.

7. Тиймээс итгэгч та нарт энэ нь үнэт. Харин үл итгэгчдэд“Барилгачдын голсон чулуу нь булангийн чулуу болов”

8. гээд“Бүдрүүлэх Чулуу, тээглэх Хад болсон юм”гэжээ. Тэд үгэнд дуулгаваргүй байдгаас болж бүдэрдэг бөгөөд энэ нь тэдэнд тогтоогдсон аж.

9. Харин та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм.

10. Учир нь та нар урьд нь ард түмэн биш байсан боловч, та нар одоо Бурханы ард түмэн болжээ. Та нар өршөөлийг хүртээгүй байсан боловч одоо та нар өршөөлийг хүртсэн байна.

11. Хайрт хүмүүс ээ, сэтгэлийн чинь эсрэг дайн хийдэг махан биеийн хүсэл тачаалуудыг цээрлэхийг харь хүмүүс болон түр хугацаагаар байгч та нараас би гуйя.

бүрэн бүлгийг уншина уу 1 Петр 2