Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Петр 1:22-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Та нар үнэнд дуулгавартай байснаараа сэтгэлээ ариусгаж чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болсон учир бие биеэ зүрх сэтгэлээсээ халуунаар хайрлагтун.

23. Учир нь та нар устах үрээс бус, харин үл устах үрээс буюу Бурханы амьд, оршин буй үгээр дамжуулан дахин төрсөн билээ.

24. Учир нь“Бүх махан бие болбоос өвс мэт бөгөөдБүхий л алдар нь өвс ногооны цэцэг мэт.Өвс ганддаг, цэцэг унадаг.

25. Харин Эзэний үг мөнхөд оршино”.Энэ нь та нарт тунхаглагдсан үг мөн.

бүрэн бүлгийг уншина уу 1 Петр 1