Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 9:7-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Өөрийнхөө хөлсөөр цэрэг мэт ямар ч цагт үйлчилдэг хэн байна вэ? Усан үзмийн талбай байгуулаад, жимснээс нь иддэггүй хэн байна вэ? Хонин сүрэг хариулдаг атлаа сүргийнхээ сүүг хэрэглэдэггүй хэн байна вэ?

8. Эдгээр зүйлийг би хүний ёсоор ярьж байна уу? Хууль ч гэсэн эдгээр зүйлийг хэлдэггүй гэж үү?

9. Учир нь Мосегийн Хуульд “Тариа цайруулж буй үхрийн аманд хошуувч бүү хий” гэж бичсэн байдаг. Бурхан үхэрт санаа тавьдаг юм уу?

10. Тэр үүнийг бүхэлд нь бидний төлөө айлдсан уу? Тийм ээ, энэ нь бидний төлөө бичигдсэн юм. Тэгэхлээр газар хагалагч найдлага дотор хагалж, цайруулагч найдлага дотор цайруулж хувиа хүртэх ёстой аж.

11. Хэрэв бид та нарт сүнслэг зүйлсийг тариад та нараас бид махан биеийн юмсыг хураасан бол энэ нь дэндүү их байна уу?

12. Хэрэв бусад нь та нарынхаас хуваалцах эрхтэй байдаг юм бол бид тэднээс ч илүү байх ёстой бус уу?Хэдий тийм боловч, бид энэ эрхээ ашиглаагүй. Харин үүний оронд бид өөрсдөө Христийн сайн мэдээнд ямар ч саад тотгор учруулахгүйн тулд бүх юмсыг тэвчдэг.

13. Ариун үйлчлэлийг гүйцэтгэгчид сүмээс хооллодгийг болон тахил өргөхөд оролцогчид тахилын ширээн дээрхээс хувиа хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү?

14. Түүнчлэн сайн мэдээг тунхаглагчид сайн мэдээгээр амь зуухыг Эзэн тогтоосон ажээ.

15. Харин би энэ бүхнээс юуг ч ашиглаагүй. Намайг тийм байлгахын тулд эдгээрийг бичээгүй. Учир нь миний бахархлыг хэн нэг нь хоосон хүчингүй болгосноос миний хувьд үхсэн нь дээр юм.

16. Учир нь хэрэв би сайн мэдээг тунхаглавал үүнд сайрхах юм надад юу ч алга. Яагаад гэвэл би шахалтад байдаг. Хэрэв би сайн мэдээг тунхаглахгүй бол энэ нь надад зовлон болдог.

17. Хэрэв би үүнийг сайн дураараа хийвэл шагнал хүртэнэ. Гэвч хэрэв миний хүслийн эсрэг байлаа ч нярвын үүрэг нь надад даалгагдсан юм.

18. Тэгвэл миний шагнал юу вэ? Сайн мэдээг тунхаглахдаа би төлбөргүйгээр сайн мэдээг өгч, ингэснээрээ сайн мэдээн дотор өөрийн эрхээ бүрэн дүүрнээр ашиглахгүй байх явдал юм.

19. Учир нь би бүхнээс чөлөөтэй атлаа илүү олныг талдаа оруулахын тулд өөрийгөө бүгдэд боол болгов.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 9