Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 8:9-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Харин та нарын энэ эрх мөхөс хүмүүст бүдрүүлэх чулуу болох вий гэдэгт санаа тавь.

10. Учир нь мэдлэгтэй чамайг шүтээний сүмд идэж суухыг чинь хэрэв мөхөс нэгэн харвал, шүтээнд тахигдсан юмсыг идье хэмээн түүний мөс чанар нь зоригжих бус уу?

11. Иймд мөхөс ах дүү чинь чиний мэдлэгээс болж үрэгдэж байна. Түүний төлөө л Христ үхсэн юм шүү.

12. Ийнхүү ах дүүсийнхээ эсрэг нүгэл хийж, тэдний мөхөс мөс чанарыг шархлуулснаараа чи Христийн эсрэг нүгэл хийж байгаа юм.

13. Тиймээс хэрэв идэх юм миний ах дүүг бүдрүүлэх шалтаг болбол ах дүүгээ бүдрүүлэхгүйн тулд би хэзээ ч дахин мах идэхгүй.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 8