Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 7:34-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

34. тэр хүн хуваагдсан байдаг аж. Гэрлээгүй онгон эмэгтэй нь биеэрээ болон сүнсээрээ ариун байхын тулд Эзэний юмсад санаа тавьдаг. Харин гэрлэсэн эмэгтэй нь нөхөртөө яаж таалагдах вэ хэмээн ертөнцийн юмсад санаа тавьдаг юм.

35. Би та нарыг боогдуулах гэсэндээ бус, харин та нарын тусын тулд бөгөөд зохистой байдал болон эргэлт буцалтгүйгээр Эзэнд үнэнч байх байдлын чинь төлөө үүнийг хэлж байгаа юм.

36. Хэрэв ямар нэгэн хүн өөрийн онгон бүсгүйд ёс журамгүй зан гаргаж байна гэж бодож байгаа бол, хэрэв тэр эмэгтэй насанд хүрсэн бөгөөд тийм байх ёстой юм бол тэр хүн хүслээрээ болог. Тэр нүгэл үйлдээгүй. Тэд гэрлэг.

37. Харин хэн өөрийн сэтгэл зүрхэндээ бат зогсож, энэ нь шаардлагагүй гээд өөрийн хүслээ захирсан бөгөөд нөхөрт гараагүй өөрийн онгон бүсгүйг зүрхэндээ байлгахаар шийдсэн бол энэ нь тэр хүний хувьд сайн хэрэг.

38. Тиймээс тэр хүн өөрийн онгон бүсгүйг гэрлүүлбэл сайн биз, гэрлүүлэхгүй бол илүү сайн биз ээ.

39. Эхнэр хүн нөхрөө амьд байхад нь түүнтэй холбоотой байдаг. Хэрэв нөхөр нь үхвэл тэр эмэгтэй хүссэн хүнтэйгээ гэрлэх эрх чөлөөтэй болно. Харин зөвхөн Эзэн дотор юм.

40. Харин миний бодлоор бол хэрэв тэр эмэгтэй байгаагаараа үлдвэл илүү ч жаргалтай байна. Надад ч бас Бурханы Сүнс байгаа гэж би боддог.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 7