Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 7:28-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Гэхдээ чи гэрлэлээ ч гэсэн нүгэл үйлдээгүй хэрэг. Хэрэв онгон бүсгүй гэрлэлээ ч гэсэн нүгэл үйлдээгүй хэрэг. Гэвч иймэрхүү хүмүүс нь махан биедээ зовлонтой болно. Би та нарыг гамнахыг чармайж байна.

29. Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье. Цаг хугацаа охор богино болжээ. Цаашдаа эхнэртэй хүмүүс нь эхнэргүй мэт,

30. уйлж байгаа хүмүүс нь уйлаагүй мэт, баярлаж байгаа хүмүүс нь баярлаагүй мэт, худалдан авч байгаа хүмүүс нь өмч хөрөнгөгүй мэт,

31. энэ ертөнцийг хэрэглэж байгаа хүмүүс нь бүрэн дүүрнээр ашиглаагүй мэт болох ёстой аж. Учир нь энэ ертөнцийн хэлбэр өнгөрөн одож байна.

32. Гэвч та нар санаа зовох юмнаас чөлөөтэй байхыг би хүсдэг. Гэрлээгүй хүн Эзэнд яаж таалагдах вэ хэмээн Эзэний юмсад санаа тавьдаг.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 7