Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 7:21-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Чи боол байхдаа дуудагдсан уу? Үүндээ санаа бүү зов. Хэрэв чи чөлөөтэй болох боломжтой бол түүнийгээ ашигла.

22. Учир нь боол байхдаа Эзэн дотор дуудагдсан хүн Эзэний чөлөөлсөн хүн мөн. Үүнтэй адил чөлөөтэй байхдаа дуудагдсан хүн Христийн боол мөн.

23. Та нарыг үнээр худалдан авсан юм. Хүмүүсийн боол бүү бологтун.

24. Ах дүү нар аа, хэн юун дотор дуудагдсан байна, түүн дотроо хүн бүр Бурхантай хамт үлд.

25. Онгон бүсгүйчүүдийн тухайд гэвэл Эзэний тушаал надад байхгүй. Харин Эзэний өршөөлөөр итгэмжит болсон хүний хувьд саналаа хэлье.

26. Тэгэхлээр миний бодоход, өнөөгийн зовлон зүдгүүрийн учир байсан хэвээрээ байх нь эр хүнд сайн аж.

27. Чи эхнэртэй холбогдсон уу? Салах гэж бүү оролд. Чи эхнэрээс салсан уу? Эхнэр бүү хай.

28. Гэхдээ чи гэрлэлээ ч гэсэн нүгэл үйлдээгүй хэрэг. Хэрэв онгон бүсгүй гэрлэлээ ч гэсэн нүгэл үйлдээгүй хэрэг. Гэвч иймэрхүү хүмүүс нь махан биедээ зовлонтой болно. Би та нарыг гамнахыг чармайж байна.

29. Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье. Цаг хугацаа охор богино болжээ. Цаашдаа эхнэртэй хүмүүс нь эхнэргүй мэт,

30. уйлж байгаа хүмүүс нь уйлаагүй мэт, баярлаж байгаа хүмүүс нь баярлаагүй мэт, худалдан авч байгаа хүмүүс нь өмч хөрөнгөгүй мэт,

31. энэ ертөнцийг хэрэглэж байгаа хүмүүс нь бүрэн дүүрнээр ашиглаагүй мэт болох ёстой аж. Учир нь энэ ертөнцийн хэлбэр өнгөрөн одож байна.

32. Гэвч та нар санаа зовох юмнаас чөлөөтэй байхыг би хүсдэг. Гэрлээгүй хүн Эзэнд яаж таалагдах вэ хэмээн Эзэний юмсад санаа тавьдаг.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 7