Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 7:12-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Харин бусдад нь хандаж, хэрэв ах дүү нарын нэг нь итгэгч биш эхнэртэй байгаад, тэр эмэгтэй өөртэй нь амьдрахыг хүсвэл тэр эмэгтэйг бүү орхи гэж Эзэн биш, би хэлдэг.

13. Хэрэв эмэгтэй нь итгэгч биш нөхөртэй байгаад, нөхөр нь өөртэй нь амьдрахыг хүсвэл нөхрөө бүү орхиг.

14. Учир нь үл итгэгч нөхөр нь эхнэрээрээ ариусгагдсан байна. Үл итгэгч эхнэр нь итгэгч нөхрөөрөө ариусгагдсан байна. Тийм бишсэн бол та нарын хүүхдүүд бузар байх байсан. Харин одоо тэд ариун аж.

15. Хэрэв үл итгэгч нэг нь салбал тэр салаг. Ах дүү болон эгч дүү нар ийм тохиолдолд боолчлол дор байхгүй. Харин ч Бурхан биднийг амар тайван уруу дуудсан юм.

16. Эхнэр ээ, чи нөхрөө аврах эсэхийг яаж мэднэ вэ? Нөхөр өө, чи эхнэрээ аврах эсэхийг яаж мэднэ вэ?

17. Зөвхөн Бурхан хүн бүрийг дуудсанчлан, Эзэн хүн бүрд хувааж өгснөөр нь тэр хүн яваг. Би бүх чуулганд ийнхүү тушаадаг.

18. Хөвч хөндөх ёслол хийлгэсний дараа хэн нэг нь дуудагдсан уу? Тэр хүн хөвч хөндөлтөө бүү үгүй болгог. Хөвч хөндөх ёслол хийлгээгүй хүмүүсээс хэн нэг нь дуудагдсан уу? Тэр хүн бүү хөвч хөндүүл.

19. Хөвч хөндөх нь юу ч биш, хөвч хөндүүлээгүй нь ч юу ч биш. Харин Бурханы тушаалуудыг сахих нь чухал юм.

20. Хүн бүр дуудагдсан дуудлагынхаа дотор үлдэг.

21. Чи боол байхдаа дуудагдсан уу? Үүндээ санаа бүү зов. Хэрэв чи чөлөөтэй болох боломжтой бол түүнийгээ ашигла.

22. Учир нь боол байхдаа Эзэн дотор дуудагдсан хүн Эзэний чөлөөлсөн хүн мөн. Үүнтэй адил чөлөөтэй байхдаа дуудагдсан хүн Христийн боол мөн.

23. Та нарыг үнээр худалдан авсан юм. Хүмүүсийн боол бүү бологтун.

24. Ах дүү нар аа, хэн юун дотор дуудагдсан байна, түүн дотроо хүн бүр Бурхантай хамт үлд.

25. Онгон бүсгүйчүүдийн тухайд гэвэл Эзэний тушаал надад байхгүй. Харин Эзэний өршөөлөөр итгэмжит болсон хүний хувьд саналаа хэлье.

26. Тэгэхлээр миний бодоход, өнөөгийн зовлон зүдгүүрийн учир байсан хэвээрээ байх нь эр хүнд сайн аж.

27. Чи эхнэртэй холбогдсон уу? Салах гэж бүү оролд. Чи эхнэрээс салсан уу? Эхнэр бүү хай.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 7