Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 7:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Та нарын бичсэн асуудлын тухайд гэвэл гэрлэхгүй байх нь эр хүнд сайн юм.

2. Харин садар самуун байдалд орохгүйн тулд эр хүн бүр эхнэртэй, эмэгтэй хүн бүр нөхөртэй байг.

3. Нөхөр нь эхнэрийнхээ өмнө өөрийн үүргээ биелүүлэг. Үүнчлэн эхнэр нь мөн нөхрийнхөө өмнө өөрийн үүргээ биелүүлэг.

4. Эхнэр нь өөрийн биеэ захирах эрх мэдэлгүй бөгөөд харин нөхөр нь захирна. Түүнчлэн нөхөр нь өөрийн биеэ захирах эрх мэдэлгүй бөгөөд харин эхнэр нь захирна.

5. Та нар нэг нэгнээсээ хагацахаа зогсоо. Зөвхөн өөрсдийгөө залбиралд зориулахаар тохиролцсон цагт тус тусдаа байгаад, дахин хамтдаа байгаарай. Эс тэгвэл Сатан та нарыг биеэ барьж тэвчихгүй байдлаар чинь сорьж магадгүй юм.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 7