Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 6:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Та нараас хэн нэг нь хөршийнхөө эсрэг хэрэг заргатай байгаа бол, тэр хүн ариун хүмүүсийн өмнө бус, харин зөвт бус хүмүүсийн өмнө шүүлгэхийг зүрхэлнэ гэж үү?

2. Эсвэл ертөнцийг ариун хүмүүс шүүнэ гэдгийг та нар мэддэггүй юм уу? Хэрэв та нар ертөнцийг шүүх юм бол багахан хэргийг шүүх чадваргүй юу?

3. Бид тэнгэр элч нарыг шүүнэ гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэр тусмаа энэ амьдралын аар саар хэрэг тэрнээс чинь бэрх гэж үү?

4. Иймд хэрэв та нарт энэ амьдралын хэрэг явдалтай холбоотой зарга байгаа бол чуулган дотор өчүүхэн ч төдий хүндэтгэл хүлээгээгүй хүмүүсийг шүүгчээ болгоно гэж үү?

5. Би та нарыг ичээхийн тулд ярьж байна. Та нарын дотор ах дүүсийнхээ хоорондхыг шийдэх чадвартай мэргэн хүн ганц ч байхгүй гэж үү?

6. Ах дүү нь ах дүүгээ итгэгч биш хүмүүсийн өмнө шүүх юм гэж үү?

7. Үнэн хэрэгтээ та нар бие биетэйгээ заргалдаж буй нь та нарын хувьд аль хэдийн сүйрэл мөн. Харин ч яагаад буруутгагдаж болдоггүй юм бэ? Харин ч яагаад мэхлэгдэж болдоггүй юм бэ?

8. Харин та нар өөрсдөө бурууг үйлддэг бөгөөд мэхэлдэг аж. Тэгэхдээ ах дүүсээ ч ингэдэг ажээ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 6