Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 6:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Та нараас хэн нэг нь хөршийнхөө эсрэг хэрэг заргатай байгаа бол, тэр хүн ариун хүмүүсийн өмнө бус, харин зөвт бус хүмүүсийн өмнө шүүлгэхийг зүрхэлнэ гэж үү?

2. Эсвэл ертөнцийг ариун хүмүүс шүүнэ гэдгийг та нар мэддэггүй юм уу? Хэрэв та нар ертөнцийг шүүх юм бол багахан хэргийг шүүх чадваргүй юу?

3. Бид тэнгэр элч нарыг шүүнэ гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэр тусмаа энэ амьдралын аар саар хэрэг тэрнээс чинь бэрх гэж үү?

4. Иймд хэрэв та нарт энэ амьдралын хэрэг явдалтай холбоотой зарга байгаа бол чуулган дотор өчүүхэн ч төдий хүндэтгэл хүлээгээгүй хүмүүсийг шүүгчээ болгоно гэж үү?

5. Би та нарыг ичээхийн тулд ярьж байна. Та нарын дотор ах дүүсийнхээ хоорондхыг шийдэх чадвартай мэргэн хүн ганц ч байхгүй гэж үү?

6. Ах дүү нь ах дүүгээ итгэгч биш хүмүүсийн өмнө шүүх юм гэж үү?

7. Үнэн хэрэгтээ та нар бие биетэйгээ заргалдаж буй нь та нарын хувьд аль хэдийн сүйрэл мөн. Харин ч яагаад буруутгагдаж болдоггүй юм бэ? Харин ч яагаад мэхлэгдэж болдоггүй юм бэ?

8. Харин та нар өөрсдөө бурууг үйлддэг бөгөөд мэхэлдэг аж. Тэгэхдээ ах дүүсээ ч ингэдэг ажээ.

9. Эсвэл та нар зөвт бус хүмүүс Бурханы хаанчлалыг өвлөхгүй гэдгийг мэддэггүй гэж үү? Бүү мэхлэгдэгтүн. Садар самуун явдалтнууд ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч,

10. хулгайч нар ч, шуналтангууд ч, архичид ч, хараалчид ч, дээрэмчид ч Бурханы хаанчлалыг өвлөхгүй.

11. Та нарын зарим нь тийм байсан. Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон бидний Бурханы Сүнс дотор та нар угаагдсан, та нар ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн юм.

12. Надад бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүх юмс тустай биш. Надад бүх юмс зөвшөөрөгддөг, харин би юугаар ч эзэмдүүлэхгүй.

13. Хоол нь ходоодонд зориулагддаг бол ходоод нь хоолонд зориулагджээ. Харин Бурхан тэдний аль алийг нь үгүй болгоно. Бие нь садар самуун явдалд бус, харин Эзэнд зориулагддаг бол Эзэн биенд ажээ.

14. Бурхан зөвхөн Эзэнийг амилуулсан төдийгүй биднийг ч бас Өөрийн хүчээрээ амилуулна.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 6