Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 4:7-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Үнэндээ хэн та нарыг шилдэг хэмээн үзнэ вэ? Та нарт байгааг та нар хүлээж аваагүй гэж үү? Хэрэв үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг та нар юунд сайрхана вэ?

8. Та нар хэдийн бялхсан бөгөөд баян болжээ. Та нар бидэнгүйгээр хаад болжээ. Та нар үнэхээр хаад болсон байгаасай гэж би хичнээн их хүснэ вэ. Тэгвэл бид ч та нартай хамт хаанчилна шүү дээ!

9. Учир нь Бурхан элч болох биднийг үхэх ял оногдсон хүмүүс мэт бүхний сүүлчийнх болгосон гэж би боддог. Яагаад гэвэл бид ертөнцөд, тэнгэр элч нарт ч, хүмүүст ч үзмэр болжээ.

10. Бид Христийн төлөө мулгуу аж. Харин та нар Христ дотор хашир аж. Бид мөхөс, харин та нар хүчтэй. Та нар алдар хүндтэй, харин бидэнд алдар хүнд ч алга.

11. Энэ мөчийг хүртэл бид өлсөж, цангаж, ядмаг хувцаслан, ширүүн нударгад өртөж, орон гэргүй байж,

12. гараа ажиллуулан нөр их хөдөлмөрлөж байна. Биднийг зүхэхэд нь ерөөж, хавчихад нь тэвчиж,

13. гүтгэхэд нь тайтгаруулахыг бид хичээдэг. Бид одоо хүртэл дэлхийн хог, бүгдийн шаар шавхруу мэт болсон.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 4