Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 4:3-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Та нараар, эсвэл хүний шүүхээр шүүлгэх нь миний хувьд тун ялихгүй зүйл билээ. Би өөрөө ч гэсэн өөрийгөө шүүдэггүй.

4. Өөрийнхөө эсрэг мэдэх юм надад байхгүй ч үүгээрээ би зөвтгөгдөөгүй. Харин намайг шүүгч нэгэн бол Эзэн мөн.

5. Иймд та нар тогтоосон цагаас өмнө Эзэнийг иртэл юуг ч битгий шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд хүмүүсийн зүрхний зорилгыг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно.

6. Ах дүү нар аа, би эдгээрийг та нарын төлөө өөртөө болон Аполд хэрэгжүүлсэн нь та нар бичигдсэнээс хэтрэхгүй байхыг биднээс суралцаасай гэсэндээ юм. Тэгвэл та нар нэгийнхээ төлөө нөгөөгийнхөө эсрэг их зантай болохгүй.

7. Үнэндээ хэн та нарыг шилдэг хэмээн үзнэ вэ? Та нарт байгааг та нар хүлээж аваагүй гэж үү? Хэрэв үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг та нар юунд сайрхана вэ?

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 4