Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 4:17-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Үүний улмаас би Эзэн доторх миний хайрт, итгэлт хүү болох Тимотыг та нарт илгээв. Хаа сайгүй чуулган бүрд би хэрхэн сургадгийн адил Христ [Есүс] доторх замуудыг маань тэр та нарт сануулах болно.

18. Зарим чинь намайг та нар уруу очихгүй юм шиг их зан гаргадаг.

19. Хэрэв Эзэн хүсвэл би та нар уруу удахгүй очиж, их зантай хүмүүсийн үг яриаг бус, харин хүчийг нь мэдэх болно.

20. Учир нь Бурханы хаанчлал үг яриан дотор бус, харин хүч дотор байна.

21. Би та нар уруу ташууртай, эсвэл хайр ба дөлгөөн байдлын сүнстэй очих уу? Та нар алийг нь хүснэ вэ?

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 4