Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 4:12-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. гараа ажиллуулан нөр их хөдөлмөрлөж байна. Биднийг зүхэхэд нь ерөөж, хавчихад нь тэвчиж,

13. гүтгэхэд нь тайтгаруулахыг бид хичээдэг. Бид одоо хүртэл дэлхийн хог, бүгдийн шаар шавхруу мэт болсон.

14. Би та нарыг ичээхийн тулд бус, харин өөрийнхөө хайрт хүүхдүүдийн адил та нарт сануулахын тулд үүнийг бичлээ.

15. Учир нь та нар Христийн дотор тоо томшгүй сургагч нартай байж болох ч эцэг болох хүмүүс олон байхгүй. Учир нь би Христ Есүсийн дотор сайн мэдээгээр дамжуулан та нарын эцэг болсон.

16. Тиймээс та нараас гуйя. Намайг дуурайгсад бай.

17. Үүний улмаас би Эзэн доторх миний хайрт, итгэлт хүү болох Тимотыг та нарт илгээв. Хаа сайгүй чуулган бүрд би хэрхэн сургадгийн адил Христ [Есүс] доторх замуудыг маань тэр та нарт сануулах болно.

18. Зарим чинь намайг та нар уруу очихгүй юм шиг их зан гаргадаг.

19. Хэрэв Эзэн хүсвэл би та нар уруу удахгүй очиж, их зантай хүмүүсийн үг яриаг бус, харин хүчийг нь мэдэх болно.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 4