Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 4:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Биднийг Христийн зарц нар ба Бурханы нууцын нярвууд гэж тооцог.

2. Үүнээс гадна итгэмжит байхыг нярвуудаас шаарддаг.

3. Та нараар, эсвэл хүний шүүхээр шүүлгэх нь миний хувьд тун ялихгүй зүйл билээ. Би өөрөө ч гэсэн өөрийгөө шүүдэггүй.

4. Өөрийнхөө эсрэг мэдэх юм надад байхгүй ч үүгээрээ би зөвтгөгдөөгүй. Харин намайг шүүгч нэгэн бол Эзэн мөн.

5. Иймд та нар тогтоосон цагаас өмнө Эзэнийг иртэл юуг ч битгий шүүгтүн. Эзэн харанхуйд нуугдсан юмсыг гэрэлд гаргах бөгөөд хүмүүсийн зүрхний зорилгыг илрүүлнэ. Тэгээд Бурханаас хүн бүрд магтаал ирэх болно.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 4