Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 3:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ах дүү нар аа, сүнслэг хүмүүстэй ярихын адил би та нартай ярьж чадсангүй. Харин махан биеийн хүнтэй, Христ доторх балчир хүүхэдтэй ярихын адил ярьсан.

2. Би та нарт сүү өгсөн. Бор хоол өгөөгүй. Тэгэхэд та нар чадваргүй байсан. Одоо ч гэсэн та нар чадваргүй байна.

3. Учир нь та нар одоо хүртэл махан биеийнхээ дагуу байна. Та нарын дунд атаархал, маргаан байгаа нь та нар махан биеийнхээ дагуу, хүний ёсны дагуу явдаггүй гэсэн хэрэг үү?

4. Учир нь нэг нь “Би Паулынх” гэхэд, нөгөө нь “Би Аполынх” гэж буй та нар тийм хүмүүс биш үү?

5. Тэгвэл Апол гэж хэн юм бэ? Паул гэж хэн юм бэ? Тэд бол Эзэнээс хүн бүрд өгсний дагуу зарц нар бөгөөд та нар тэр хүмүүсээр дамжуулж итгэсэн.

6. Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан юм.

7. Тиймээс таригч ч, услагч ч юу ч биш, харин Бурхан ургуулдаг аж.

8. Таригч, услагч нь нэг юм. Тэд тус бүрдээ хөдөлмөрийнхөө дагуу шагналаа авах болно.

9. Учир нь бид Бурханы хамтран зүтгэгчид бөгөөд та нар Бурханы тариалангийн талбай, Бурханы барилга мөн.

10. Надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн дагуу би ухаалаг тэргүүн барилгачин мэт суурийг тавьсан бөгөөд харин өөр хүн түүн дээр барьж байна. Гэхдээ түүн дээр яаж барихаа хүн бүр анхаарагтун.

11. Учир нь тавигдсан ганц суурь болох Есүс Христээс өөр суурийг хэн ч тавьж чадахгүй.

12. Хэрэв хэн нэгэн хүн энэ суурин дээр алт, мөнгө, эрдэнийн чулуу, мод, өвс болон сүрлээр баривал,

13. ажил болгон нь илэрхий болно. Учир нь мөнөөх өдөр үүнийг харуулна. Яагаад гэвэл энэ нь галаар илэрхий болгогдох бөгөөд гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 3