Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 16:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ариун хүмүүсийн төлөөх хуримтлалын талаар би Галатын чуулгануудад ямар чиг өгсөнчлөн та нар тийнхүү үйлд.

2. Намайг очиход цуглуулахгүйн тулд долоо хоног бүрийн эхний өдөр хүн болгон бололцоогоороо цааш нь хийж хадгал.

3. Би очоод та нарын зөвшөөрсөн хүмүүсээр бэлгийг тань хүргүүлэхээр захианы хамт Иерусалим уруу илгээнэ.

4. Хэрэв би бас явах нь зохистой бол тэд надтай хамт явна биз.

5. Гэхдээ би Македони ороод, дараа нь та нар уруу очно. Учир нь би Македониор дамжин явах юм.

6. Би хаашаа ч явахаар болсон та нараар туслуулахын тулд та нарын хамт хэсэг байж, эсвэл бүр өвөлжиж ч магадгүй.

7. Учир нь энэ удаа зүгээр л дайран өнгөрөхдөө би та нартай уулзахыг хүсэхгүй байна. Хэрэв Эзэн зөвшөөрвөл хэсэг хугацаанд та нарын хамт байна гэдэгтээ би найдаж байгаа.

8. Гэвч би Ефес хотод Пентекостын өдөр хүртэл байх болно.

9. Учир нь миний өмнө үлэмж том, үр нөлөөтэй хаалга нээгдсэн юм. Тэнд эсэргүүцэгчид олон байгаа.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 16