Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 15:9-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Учир нь би элч нараас хамгийн бага нь бөгөөд Бурханы чуулганыг хавчиж байсан тул элч гэж нэрлэгдэх зохисгүй хүн юм.

10. Харин Бурханы нигүүлслээр би одоогийн би болсон. Түүний надад үзүүлсэн нигүүлсэл хоосон байгаагүй. Харин ч би тэд бүгдээс илүү их хөдөлмөрлөсөн юм. Гэхдээ би биш бөгөөд харин надтай хамт байдаг Бурханы нигүүлсэл болой.

11. Иймд би эсвэл тэд байсан эсэх нь хамаагүй, бид тийнхүү тунхаглаж та нар түүнчлэн итгэсэн билээ.

12. Хэрэв Христ үхэгсдээс амилуулагдсан гэж тунхаглагдсан юм бол та нарын дотор зарим хүн үхэгсдийн амилалт байхгүй гэж юунд ярина вэ?

13. Хэрэв үхэгсдийн амилалт байхгүй бол Христ ч амилуулагдаагүй болно.

14. Хэрэв Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болох юм.

15. Хэрэв үнэндээ үхэгсэд амилуулагддаггүй бол Түүний амилуулаагүй Христийг Тэр амилуулсан гэж бид Бурханы эсрэг гэрчилснээрээ бид Бурханы тухай хуурамч гэрчлэгчид болно.

16. Учир нь хэрэв үхэгсэд амилуулагддаггүй бол Христ ч гэсэн амилуулагдаагүй болно.

17. Хэрэв Христ амилуулагдаагүй бол та нарын итгэл хэрэггүй ажээ. Та нар ч нүгэл дотроо байсаар байна.

18. Тэгвэл Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно.

19. Хэрэв бид зөвхөн энэ амьдралдаа Христ дотор найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно.

20. Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 15