Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 14:18-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Би та бүгдээс ч илүүгээр хэлээр ярьдаг тул Бурханд талархдаг.

19. Чуулган дотор хэлээр түмэн үг хэлснээс бусдыг ч мөн сургахын тулд чуулган дотор ухаанаараа таван үг хэлэхийг би хүсдэг.

20. Ах дүү нар аа, ухаанаараа хүүхдүүд байж болохгүй. Бузар мууд балчир хүүхэд болж, харин ухаанаараа төлөвшсөн хүн бай.

21. Хуульд “«Би харь хэлээр болон харь хүмүүсийн амаар дамжуулж энэ хүмүүст ярина. Тэгсэн ч тэд Намайг сонсохгүй» гэж Эзэн айлдаж байна” гэж бичигдсэн байдаг.

22. Тиймээс хэлүүд нь итгэдэг хүмүүсийн төлөө бус, харин итгэдэггүй хүмүүсийн төлөөх тэмдэг болдог аж. Харин эш үзүүллэг нь итгэдэггүй хүмүүсийн төлөө бус, харин итгэдэг хүмүүсийн төлөө байдаг.

23. Тиймээс хэрэв чуулган бүрэн бүтнээрээ хамтдаа цуглаад, бүгд хэлүүдээр яривал бэлэг авъяасгүй хүн, эсвэл итгэдэггүй хүмүүс орж ирвэл тэд та нарыг галзуу гэж хэлэхгүй гэж үү?

24. Хэрэв та нар бүгд эш үзүүлбэл, итгэдэггүй эсвэл бэлэг авъяасгүй хүн орж ирвэл тэрээр бүхнээр яллагдан, бүхнээр шүүгдэх бөгөөд

25. түүний зүрхний нууцууд нь илэрхий болгогдоно. Ийнхүү тэр хүн Бурханы үнэхээр та нарын дунд байгааг зарлан нүүрээрээ унаж, Бурханд мөргөнө.

26. Ах дүү нар аа, тэгвэл яах вэ? Та нарыг цуглах үед хүн тус бүрд дуулал, сургаал, илчлэлт, хэлээр ярих ба тайлбарлах нь байдаг. Энэ бүхэн чинь босгон байгуулахын төлөө байг.

27. Хэрэв хэн нэгэн хүн хэлээр яривал, нэг удаа хоёроос илүүгүй эсвэл хамгийн ихдээ гурван хүн ээлжлэн ярьж, нэг нь тайлбарлаг.

28. Хэрэв тайлбарлах хүн байхгүй бол тэр хүн чуулган дунд чимээгүй байж, өөртөө болон Бурханд яриг.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 14