Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 14:13-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Тиймд хэлээр яригч хүн тайлбарлахын тулд залбираг.

14. Учир нь хэрэв би хэлээр залбирвал миний сүнс залбирдаг бөгөөд харин миний ухаанд үр жимс үгүй юм.

15. Тэгвэл яах вэ? Би сүнсээр залбирах болно. Би бас ухаанаар залбирах болно. Би сүнсээр дуулах болно. Би бас ухаанаар дуулах болно.

16. Эс бөгөөс хэрэв та нар сүнс дотор ерөөвөл билэг авъяасгүй нэг чинь та нарын талархалд “Амен” гэж яаж хэлэх вэ? Та нарын юу хэлснийг чинь ч тэр мэдэхгүй.

17. Учир нь чи талархлаа сайн илэрхийлдэг байж болох ч бусад нь байгуулагдахгүй.

18. Би та бүгдээс ч илүүгээр хэлээр ярьдаг тул Бурханд талархдаг.

19. Чуулган дотор хэлээр түмэн үг хэлснээс бусдыг ч мөн сургахын тулд чуулган дотор ухаанаараа таван үг хэлэхийг би хүсдэг.

20. Ах дүү нар аа, ухаанаараа хүүхдүүд байж болохгүй. Бузар мууд балчир хүүхэд болж, харин ухаанаараа төлөвшсөн хүн бай.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 14