Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 12:5-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Үйлчлэлүүд нь ялгаатай боловч адилхан Эзэн.

6. Үйлдлүүд нь ялгаатай боловч бүгдийн дотор бүх юмсыг үйлдэгч нь адилхан Бурхан юм.

7. Нийтийн тусын тулд Сүнсний илрэлийг хүн тус бүрд өгсөн аж.

8. Учир нь нэгэнд нь мэргэн ухааны үгийг Сүнсээр өгсөн бол, нөгөөд нь мэдлэгийн үгийг адилхан Сүнсээр өгсөн бөгөөд

9. өөр нэгэнд нь итгэлийг адилхан Сүнсээр өгсөн аж. Нэгэнд нь эдгээх бэлгийг нэг Сүнсээр өгсөн бол,

10. бас өөр нэгэнд нь гайхамшгуудыг үйлдэх, нөгөөд нь эш үзүүлэх, бас нэгэнд нь сүнснүүдийг ялгах чадвар, нөгөөд нь олон янзын хэлээр ярих чадвар, нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна.

11. Энэ бүхнийг нэг, адилхан Сүнс ажиллуулдаг бөгөөд Тэр Өөрийнхөө хүссэнчлэн хүн тус бүрд хуваарилдаг аж.

12. Учир нь бие нэг атлаа олон эрхтэнтэй байдаг. Биеийн бүх эрхтнүүд нь хэдийгээр олон боловч нэг бие болдог мэт Христ ч мөн тийм болой.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 12