Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 12:4-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Бэлгүүд нь ялгаатай боловч адилхан Сүнс.

5. Үйлчлэлүүд нь ялгаатай боловч адилхан Эзэн.

6. Үйлдлүүд нь ялгаатай боловч бүгдийн дотор бүх юмсыг үйлдэгч нь адилхан Бурхан юм.

7. Нийтийн тусын тулд Сүнсний илрэлийг хүн тус бүрд өгсөн аж.

8. Учир нь нэгэнд нь мэргэн ухааны үгийг Сүнсээр өгсөн бол, нөгөөд нь мэдлэгийн үгийг адилхан Сүнсээр өгсөн бөгөөд

9. өөр нэгэнд нь итгэлийг адилхан Сүнсээр өгсөн аж. Нэгэнд нь эдгээх бэлгийг нэг Сүнсээр өгсөн бол,

10. бас өөр нэгэнд нь гайхамшгуудыг үйлдэх, нөгөөд нь эш үзүүлэх, бас нэгэнд нь сүнснүүдийг ялгах чадвар, нөгөөд нь олон янзын хэлээр ярих чадвар, нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна.

11. Энэ бүхнийг нэг, адилхан Сүнс ажиллуулдаг бөгөөд Тэр Өөрийнхөө хүссэнчлэн хүн тус бүрд хуваарилдаг аж.

12. Учир нь бие нэг атлаа олон эрхтэнтэй байдаг. Биеийн бүх эрхтнүүд нь хэдийгээр олон боловч нэг бие болдог мэт Христ ч мөн тийм болой.

13. Учир нь иудейчүүд эсвэл грекчүүд, боолууд эсвэл эрх чөлөөт хүмүүс ч ялгаагүй бид бүгдээрээ нэг Сүнсээр нэг бие уруу баптисм хүртсэн бөгөөд нэг Сүнсийг уусан юм.

14. Учир нь бие бол ганц эрхтэн бус, харин олон эрхтэнтэй.

15. Хэрэв хөл “Би гар биш учраас биетэй холбоогүй” гэвэл үүнээс болж тэр биетэй холбоогүй болохгүй шүү дээ.

16. Хэрэв чих “Би нүд биш учраас биетэй холбоогүй” гэвэл үүнээс болж тэр биетэй холбоогүй болохгүй шүү дээ.

17. Хэрэв бүхэл бие нүд байсан бол сонсгол нь хаана байх байсан бэ? Хэрэв бүхэл бие сонсгол байсан бол үнэрлэх мэдрэмж нь хаана байх билээ?

18. Харин эдүгээ Бурхан Өөрөө хүссэнчлэн эрхтэн тус бүрийг биед байрлуулжээ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 12