Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 11:23-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Учир нь Эзэнээс юу авсныгаа та нарт би дамжуулж өгсөн. Чухамхүү Түүний баригдсан тэр шөнө Эзэн Есүс талх аваад,

24. талархлаа өргөж, хуваагаад “Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсан үүнийг үйлд” гэв.

25. Тэрчлэн зоогийн дараа мөн аяга авч “Энэ аяга бол Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ мөн. Үүнээс та нар уух болгондоо Намайг дурсан үүнийг үйлд” гэсэн юм.

26. Учир нь энэ талхыг идэж, энэ аяганаас уух бүрдээ та нар Түүнийг ирэх хүртэл Эзэний үхлийг тунхагладаг.

27. Тиймд хэн нэгэн хүн зохисгүйгээр Эзэний талхыг идэж, аяганаас уух аваас Эзэний бие ба цусны буруутан болно.

28. Харин хүн өөрийгөө шалгаж байгаад талхыг идэг, аяганаас ууг.

29. Учир нь идэж буй хүн хэрэв биеийг зөв шүүлгүй идэж, уувал өөртөө шийтгэл авчирна.

30. Үүнээс болж та нарын дунд мөхөс, өвчтэй хүн олон байгаа бөгөөд мөн цөөнгүй хүн нойрсож байна.

31. Хэрэв бид өөрсдийгөө зөв шүүсэн бол шийтгэгдэхгүй байх байсан.

32. Харин бид шийтгэгдэхдээ Эзэнээр сахилгажуулагддаг. Ингэснээр бид ертөнцтэй хамт яллагдахгүй юм.

33. Тиймд ах дүүс минь, та нар идэхийн тулд цуглавал нэг нэгнийгээ хүлээ.

34. Та нар хамтдаа шийтгэлд унахгүйн тулд хэрэв өлссөн хүн байвал тэр хүн гэртээ идэг. Бусад хэргүүдийг би очихдоо зохицуулъя.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 11