Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 1:21-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Учир нь Бурханы мэргэн ухааны тухайд, ертөнц өөрийн мэргэн ухаанаар Бурханыг таньж мэдсэнгүй. Иймд тунхагласан мэдээний мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм.

22. Учир нь иудейчүүд нь тэмдгийг хүсдэг, грекчүүд нь мэргэн ухааныг хайдаг.

23. Гэвч бид цовдлогдсон Христийг тунхагладаг. Энэ нь иудейчүүдэд бүдрүүлэх саад, харь үндэстнүүдэд мунхаглал болдог агаад

24. харин дуудагдсан хүмүүст, иудейчүүд, грекчүүдийн хэн хэнд нь Христ бол Бурханы хүч хийгээд Бурханы мэргэн ухаан мөн.

25. Яагаад гэвэл Бурханы мунхаглал нь хүмүүсээс илүү ухаалаг, Бурханы мөхөс байдал нь хүмүүсээс илүү хүчирхэг юм.

26. Ах дүү нар аа, та нар дуудлагаа санагтун. Тэгэхэд махан биеийн талаас мэргэн хүн олон байгаагүй, хүчирхэг хүмүүс олон байгаагүй, язгууртнууд ч олон байгаагүй.

27. Харин Бурхан мэргэдийг ичээхийн тулд ертөнцийн мунхаг юмсыг сонгож, хүчит юмсыг ичээхийн тулд ертөнцийн мөхөс юмсыг сонгожээ.

28. Бурхан байгсдыг хүчингүй болгохын тулд байгсдыг бус, энэ ертөнцийн шалихгүй, гадуурхагдсан хүмүүсийг сонгосон нь

29. Бурханы өмнө ямар ч махан биеийг сайрхуулахгүйн тулд болой.

30. Харин та нар Түүнээс болж Христ Есүс дотор байгаа юм. Христ Есүс нь бидний хувьд Бурханаас ирсэн мэргэн ухаан, зөвт байдал, ариусгал ба золилт болсон юм.

31. Ингэсэн нь “Сайрхагч нь Эзэн дотор сайрхаг” гэж бичигдсэнчлэн байхын тулд ажээ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 1