Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Коринт 1:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бурханы хүслээр Христ Есүсийн элч байхаар дуудагдсан Паул би болон бидний дүү Состен

2. Коринт дахь Бурханы чуулганд, хаа сайгүй бидний Эзэн Есүс Христийн нэрийг дуудагч бүгдтэй хамт ариун хүмүүс болохоор дуудагдан, Христ Есүс дотор ариусгагдсан хүмүүст (Эзэн бол тэднийх болон биднийх юм) илгээв.

3. Бидний Эцэг Бурхан болон Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар амгалан нь та нарт байх болтугай.

4. Христ Есүсийн дотор та нарт өгөгдсөн Бурханы нигүүлслийн улмаас та нарын талаар би үргэлж Бурхандаа талархдаг.

5. Яагаад гэвэл та нар аливаа үг ба аливаа мэдлэгээр юм бүгдэд Түүний дотор баяжсан бөгөөд

6. түүнчлэн та нарын дотор Христийн талаарх гэрчлэл батажсан учраас

7. бидний Эзэн Есүс Христийн илчлэлтийг хүлээн, ямар ч бэлгээр та нар дутагдахгүй.

8. Тэр та нарыг бидний Эзэн Есүс [Христ]-ийн өдөрт гэм зэмгүй болгохоор эцэст нь хүртэл батална.

бүрэн бүлгийг уншина уу 1 Коринт 1