Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Иохан 5:12-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Хүүтэй хүнд амь бий. Бурханы Хүү байхгүй хүнд амь байхгүй.

13. Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт эдгээр зүйлийг бичсэн.

14. Бид Түүний хүслийн дагуу юуг ч гуйсан, Тэр биднийг сонсдог гэдэг нь Түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм.

15. Бид юуг ч гуйсан, Тэр биднийг сонсоно гэдгийг бид мэдвэл, бид Түүнээс гуйснаа авсан болохыг мэднэ.

16. Хэрэв хэн нэг нь үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэж байгаа ах дүүгээ харвал, залбиран гуй. Тэгвэл үхэлд хүргэхгүй нүгэл үйлдэгсдэд амийг Тэр өгнө. Үхэлд хүргэх нүгэл гэж бий. Үүний төлөө залбир гэж би хэлэхгүй.

17. Зөвт бус байдал нь бүгдээрээ нүгэл мөн. Үхэлд хүргэхгүй нүгэл гэж бий.

18. Бурханаар төрсөн хэн боловч нүгэл үйлддэггүйг бид мэднэ. Харин Бурханаар төрсөн Тэрээр түүнийг хамгаалдаг бөгөөд муу нэгэн түүнд хүрэхгүй.

19. Бид Бурханых, харин бүх ертөнц нь муу нэгний дотор байдгийг мэднэ.

20. Бурханы Хүү ирээд, бидэнд үнэн Нэгэнийг мэдүүлэхийн тулд ухааныг өгснийг бид мэднэ. Бид тэрхүү үнэн Нэгэн болох Түүний Хүү Есүс Христийн дотор байна. Тэр бол үнэн Бурхан бөгөөд мөнх амь билээ.

21. Бяцхан хүүхдүүд ээ, та нар шүтээнүүдээс өөрсдийгөө хамгаалагтун.

бүрэн бүлгийг уншина уу 1 Иохан 5