Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Иохан 2:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бяцхан хүүхдүүд минь, та нарыг нүгэл бүү үйлдээсэй хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэрэв хэн нэгэн нь нүгэл үйлдвэл, Эцэгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвт Есүс Христ мөн.

2. Тэр Өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн төлөө бус, бас бүх ертөнцийн нүглийн төлөө билээ.

3. Хэрэв бид Түүний тушаалуудыг сахивал, үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ.

4. “Түүнийг би мэднэ” гэж хэлээд, Түүний тушаалуудыг сахидаггүй нэгэн бол худалч бөгөөд түүний дотор үнэн байхгүй.

бүрэн бүлгийг уншина уу 1 Иохан 2