Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Зехариа 9:11-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Мөн чиний хувьд ч гэсэн,Миний гэрээний цус чамтай хамт байгаа учирБи чиний хоригдлуудыг усгүй нүхнээс чөлөөлнө.

12. Найдварын хоригдлууд аа!Бэхлэлт уруу буцагтун.Би чамд хоёр дахин ихийг сэргээнэ гэдгээ яг энэ өдөр Би тунхаглаж байна.

13. Иудаг Би Өөрийн нум болгон татаж,нумаа Ефраимаар дүүргэнэ.Грек ээ! Чиний хөвгүүдийн эсрэгСион чиний хөвгүүдийг Би турхирна.Би чамайг дайчны илд мэт болгоно.

14. Тэгээд ЭЗЭН тэдний дээр үзэгдэн,Түүний сум аянга мэт харвана.Эзэн БУРХАН бүрээгээ үлээж,өмнөдийн хүчит шуурганаар давшина.

15. Түмэн цэргийн ЭЗЭН тэднийг хамгаална.Тэд цөлмөн, дүүгүүрийн чулуун дээр дэвсэлнэ.Тэд ууцгааж, дарс мэт шуугих болно.Тэд тахилын тогоо мэт дүүргэгдэж, тахилын ширээний өнцгүүд мэт норно.

16. Тэдний Бурхан ЭЗЭН тэр өдөр тэднийг Өөрийн ард түмний сүрэг шиг аврах болно.Учир нь тэд титмийн чулуу мэт Түүний нутагт гялалзах болно.

17. Тэд ямар үзэсгэлэнтэй, хөөрхөн байх бол оо!Үр тариа залуусыг хөгжөөж, шинэ дарс онгон охидыг баясгана.

бүрэн бүлгийг уншина уу Зехариа 9