Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Зехариа 8:12-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. “Үр амар тайван ургана. Усан үзэм жимсэлж, газар үр жимсээ гаргаж, тэнгэр шүүдрээ буулгана. Энэ бүх зүйлийг энэ ард түмний үлдэгсдэд Би өвлүүлнэ.

13. Иудагийн гэр ээ, Израилийн гэр ээ! Та нар үндэстнүүдийн дунд хараал болж байсан шиг, та нарыг ерөөл болгохын тулд Би та нарыг аварна. Бүү айгтун. Гараа чангалагтун” гэв.

14. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын өвөг дээдэс Намайг өдөөн уурлуулах үед Би та нарт хор хөнөөл учруулахаар төлөвлөж, зөөлрөөгүй мэт” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаад

15. “Би Иерусалимд, Иудагийн гэрт сайныг үйлдэхээр энэ өдрүүдэд дахин төлөвлөв. Бүү айгтун.

16. Та нарын хийх ёстой зүйлс нь эдгээр юм. Нэг нэгэндээ үнэнийг хэл. Үнэнээр шүүгтүн. Шүүлт нь та нарын дааман хаалгануудад амар амгалангийн төлөө байг.

17. Мөн та нарын нэг нь ч нөгөөгийнхөө эсрэг зүрхэндээ хорон мууг бүү төлөвлө. Худал андгайд бүү дурла. Энэ бүхэн нь Миний үзэн яддаг зүйлс юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

18. Түмэн цэргийн ЭЗЭНий үг над уруу ирж айлдсан нь—

19. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дөрөв, тав, долоо, аравдугаар саруудын мацаг барилтууд нь Иудагийн гэрт баяр баясгалан, хөгжилтэй сайхан баяр наадам болно. Иймээс үнэн, амар амгаланг хайрла”.

20. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Ард түмнүүд, тэр ч байтугай олон хотуудын оршин суугчид ирнэ.

21. Нэгийнх нь оршин суугчид нөгөөдөө очиж «ЭЗЭНий тааллыг гуйхаар, түмэн цэргийн ЭЗЭНийг хайхаар бүгд хамт явцгаая. Би бас явна» гэнэ.

22. Асар олон ард түмнүүд, хүчирхэг үндэстнүүд Иерусалимд түмэн цэргийн ЭЗЭНийг хайхаар, ЭЗЭНий тааллыг гуйхаар ирнэ”.

23. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэдгээр өдрүүдэд өөр хэлтэн үндэстнүүдээс арван хүн нэг иудей хүний хувцаснаас зууран «Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо» гэх болно”.

бүрэн бүлгийг уншина уу Зехариа 8