Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Зехариа 6:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Би дахин нүдээ өргөн харвал, хоёр уулын хоорондоос дөрвөн тэрэг урагш гарч ирсэн нь үзэгдэв. Уулс нь хүрэл уулс аж.

2. Эхний тэргэнд улаан морьд, хоёр дахь тэргэнд хар морьд,

3. гурав дахь тэргэнд цагаан морьд, дөрөв дэх тэргэнд хүчирхэг цоохор морьд хөллөсөн аж.

4. Тэгээд би надтай ярилцаж байсан өнөөх тэнгэр элчид хандан—Эзэн минь, эдгээр нь юу вэ? гэсэнд

5. тэнгэр элч надад хариулан—Эдгээр нь бүх л дэлхийн Эзэний өмнөх байрнаас урагшилж буй тэнгэрийн дөрвөн сүнс юм.

6. Хар морьд бүхий нэгэн нь умардын орон уруу хөдөлж, цагаанууд нь тэдний араас урагшлах үед цоохрууд өмнөдийн орон уруу хөдөлдөг юм.

7. Хүчтэнүүдийг гарч явахад, тэд дэлхий даяар аялахаар явах гэж тэмүүлнэ гэв. Тэр—Явцгаа, дэлхий даяар аялагтун гэсэнд тэд дэлхий даяар явцгаав.

8. Дараа нь Тэр над уруу хашхирч, надад хандан—Харагтун, Умардын орон уруу явагчид нь умардын оронд хандсан Миний уур хилэнг тайтгаруулав гэв.

бүрэн бүлгийг уншина уу Зехариа 6