Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Зехариа 4:10-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Жижиг юмсын өдрийг хэн үзэн ядсан бэ? Харин эдгээр долоо нь Зеруббабелын гар дахь тэгшлүүрийг харахдаа баярлах болно. Тэдгээр нь дэлхий даяар хэрэн хэсэх ЭЗЭНий мэлмий юм гэв.

11. Дараа нь би түүнд—Дэнлүүний суурийн баруун, зүүн тал дахь эдгээр хоёр чидун мод нь юу вэ? гэв.

12. Би хоёр дахь удаагаа түүнд—Хоёр алтан хоолойн дэргэдэх өөрсдөөсөө алтан тосыг юүлэн гаргагч чидуны хоёр мөчир нь юу вэ? гэсэнд

13. тэр надад хариулан—Эдгээр нь юу болохыг чи мэдэхгүй гэж үү? хэмээсэнд би—Үгүй, эзэн минь гэв.

14. Тэгээд тэр—Эдгээр нь бүх л дэлхийн Эзэний дэргэд зогсож байдаг тослогдсон хоёр хөвгүүн юм гэв.

бүрэн бүлгийг уншина уу Зехариа 4