Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Зехариа 13:4-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Мөн тэр өдөр эш үзүүлэгчид эш үзүүлэхдээ үзсэн үзэгдлээсээ болж ичиж, хууран мэхлэхийн тулд тэд хялгасан нөмрөг өмсөхгүй.

5. Харин тэр «Би эш үзүүлэгч биш. Би газар хагалагч хүн, хар багаасаа л газрын амьтан билээ» гэнэ.

6. Нэг нь түүнд «Чиний гарын хооронд буй эдгээр шархнууд нь юу вэ?» гэхэд тэр «Эдгээр нь намайг хайрлагсдын гэрт миний шархадсан шархнууд юм» гэнэ”.

7. “Илд ээ! Миний Хоньчны эсрэг,Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн” гэжтүмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.“Хоньдыг нь тараан бутаргахын тулд Хоньчинг цохигтун.Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.

8. Энэ нь бүх газарт тохиолдох болно” гэж ЭЗЭН тунхаглаад“Үүний доторх хоёр хэсэг нь таслагдан сүйрнэ.Харин гурав дахь нь дотроо үлдэх болно.

бүрэн бүлгийг уншина уу Зехариа 13