Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Зехариа 1:12-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Дараа нь ЭЗЭНий тэнгэр элч—Түмэн цэргийн ЭЗЭН, эдгээр далан жилүүдээр зэвүүцэгдэн байсан Иерусалим болон Иудагийн хотуудыг Та хэдий болтол өрөвдөхгүй байх юм бэ? гэсэнд

13. надтай ярилцаж байсан мөнөөх тэнгэр элчид ЭЗЭН сайн үг, тааламжит үгсээр хариулав.

14. Ингээд надтай ярилцаж байсан тэнгэр элч надад хандан—Ингэж зарлагтун. “Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Би Иерусалим болон Сионы төлөө хэтэрхий хартай байна.

15. Харин амар тайван буй үндэстнүүдэд Би маш их уурсаж байна. Учир нь Намайг зөвхөн өчүүхэн хилэгнэх зуур тэд бузар мууд тусалсан».

16. Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Би өрөвдөн Иерусалим уруу эргэж ирсэн учир Миний өргөө тэнд босгогдох болно» гээд «Хэмжүүр Иерусалимын дээгүүр татагдах болно» гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна”.

17. Дахин ингэж зарлагтун. “Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Миний хотууд дахин хөгжил цэцэглэлтээр бялхана. ЭЗЭН Сионыг дахин тайтгаруулж, Иерусалимыг дахин сонгоно»” гэв.

бүрэн бүлгийг уншина уу Зехариа 1