Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Зефаниа 3:8-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Тиймээс Би олзонд босож ирэх өдөр Намайг хүлээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.“Үнэхээр үндэстнүүдийг цуглуулж, хаанчлалуудыг чуулуулж,Миний шатаж буй бүх уурыг,Миний зэвүүцлийг тэдэн дээр асгах нь Миний шийдвэр юм.Учир нь бүх дэлхий Миний зүтгэлийн галаар цөлмөгдөх болно.

9. Дараа нь Би ард түмнүүдэд ариусгагдсан уруулыг өгнө.Тэгснээр тэд бүгд мөр зэрэгцэн Түүнд үйлчлэхээр ЭЗЭНий нэрийг дуудах юм.

10. Надад мөргөгчид, Миний тараасан хүмүүсЕтиопийн голуудын чанадаас Миний өргөлийг авчрах болно.

11. Миний эсрэг тэрсэлсэн та нарын бүх үйлдлээс болжямар ч ичгүүрийг тэр өдөр та нар мэдрэхгүй байх болно.Учир нь Би та нарын дундаас бардам, хөөрүү хүмүүсийг чинь зайлуулахадта нар Миний ариун уулан дээр дахин хэзээ ч ихэмсэг байхгүй.

12. Гэвч Би та нарын дунд даруу болон дорд хүмүүсийг үлдээж,тэд ЭЗЭНий нэрд хоргодох болно.

13. Израилийн үлдэгдэл ямар ч бурууг үйлдэхгүй,ер худал ярихгүй.Тэдний аманд мэхлэгч хэл олдохгүй.Учир нь тэднийг чичрүүлэх хэн ч байхгүй бөгөөдтэд хооллож, хэвтэх болно”.

14. Сионы охин оо, баяр хөөртэйгээр хашхир!Израиль аа, уухай хадаа!Иерусалимын охин оо, баясан, бүх зүрхээрээ баярла!

15. ЭЗЭН чиний шийтгэлүүдийг зайлуулжээ.Тэр дайснуудыг чинь зайлуулсан.Израилийн Хаан, ЭЗЭН та нарын дунд байна.Чи цаашид өвчнөөс айхгүй.

16. Тэр өдөр Иерусалимд хандан“Сион оо, бүү ай. Гараа бүү унжуул.

17. Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, та нарын дунд байна.Тэр та нарын дээр баясал хөөртэйгөөр баярлана.Тэр Өөрийн хайр дотроо чимээгүй байна.Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно.

18. Товлосон найр наадмуудын талаар гашуудагсдыг Би цуглуулах болно.Тэд чамаас ирсэн, Сион оо!Цөллөгийн зэмлэл нь тэдний дээрх ачаа юм.

бүрэн бүлгийг уншина уу Зефаниа 3