Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Зефаниа 1:14-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. ЭЗЭНий агуу өдөр ойрхон байна.Ойрхон бөгөөд маш хурдан ирж байна.ЭЗЭНий өдөр, сонс!Тэнд дайчин нь цурхиран уйлж байна.

15. Тэр өдөр бол хилэнгийн өдөр,бэрхшээл, зовлонгийн өдөр,эвдрэл, эзгүйрлийн өдөр,хар, түнэр харанхуйн өдөр,үүлс, өтгөн харанхуйн өдөр,

16. бүрээ, дайтах уухайны өдөр юм.Энэ нь бэхлэгдсэн хотуудын эсрэг өндөр булант цамхгуудын эсрэг өдөр юм.

17. Би хүмүүст зовлонг авчирна.Ингэснээр тэд сохор хүн шиг алхах болно.Учир нь тэд ЭЗЭНий эсрэг нүгэл үйлджээ.Тэдний цус нь шороо мэт,махан бие нь баас мэт асгагдах болно.

18. ЭЗЭНий хилэнгийн өдөртэдний мөнгө нь ч, алт нь ч тэднийг чөлөөлөх боломжгүй болно.Түүний хардалтын галд бүх дэлхий цөлмөгдөх болно.Учир нь дэлхийн бүх оршин суугчдын бүрэн төгсгөлийг,үнэхээр сүрдмээр төгсгөлийг Тэр хийх болно.

бүрэн бүлгийг уншина уу Зефаниа 1