Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 9:4-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тиймээс Мосе Израилийн хөвгүүдэд Дээгүүр Өнгөрөх баярыг сахихыг хэлэв.

5. Тэд Дээгүүр Өнгөрөх баярыг Синаин цөлд эхний сард, тэр сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр сахив. Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу, тийнхүү Израилийн хөвгүүд хийв.

6. Гэвч үхсэн хүнээс болж бузартсан хэсэг хүн тэнд байсан тул тэд тэр өдөр Дээгүүр Өнгөрөх баярыг сахиж чадсангүй. Тиймээс тэд тэр өдөр Мосе, Аарон нарын өмнө ирээд,

7. түүнд—Хэдийгээр бид үхсэн хүнээс болж бузартсан боловч яагаад Израилийн хөвгүүдийн дотор тогтоогдсон цагт нь ЭЗЭНий өргөлийг авчрахыг бидэнд хориглов? хэмээв.

8. Мосе тэдэнд—Хүлээ. Та нарын талаар ЭЗЭН юу тушаахыг би сонсъё гэв.

9. Тэгэхэд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

10. Израилийн хөвгүүдтэй ярин “Хэрэв та нарын эсвэл үр удмын чинь хэн нэгэн үхсэн хүнээс болж бузар болбол эсвэл холын аянд явж байвал, тэр хүн ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг сахиж болно.

11. Хоёрдугаар сарын арван дөрөвний өдрийн үдшийн бүрийгээр тэд түүнийг сахих ёстой. Тэд үүнийг исгээгүй талх болон гашуун ногоотой хамт идэх болой.

12. Тэд өглөө болтол үүнээс юуг ч үлдээх ёсгүй бөгөөд ясыг нь хугалж болохгүй. Дээгүүр Өнгөрөх баярын бүх тогтоолын дагуу тэд түүнийг сахих ёстой.

13. Гэвч цэвэр байгаа болон холын аянд яваагүй атлаа Дээгүүр Өнгөрөх баярыг сахихаас татгалзах хүн байх аваас тэр хүн ЭЗЭНий тахилыг тогтоогдсон цагт нь өргөөгүй тул өөрийн ард олноос таслагдах болно. Тэр хүн өөрийн нүглийг үүрэх ёстой.

14. Хэрэв харийн хүн та нарын дунд байгаад Дээгүүр Өнгөрөх баярын тогтоол, зарлигийнх нь дагуу ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг сахих аваас, тэр ч ингэж хийх ёстой. Харийн хүнд болон нутгийн уугуул хүнд та нар нэг зарлигтай байх ёстой” хэмээн хэл гэлээ.

15. Асрыг босгосон тэр өдөр гэрчлэлийн майхан буюу асрыг үүл бүрхэж, үдшээс өглөө хүртэл тэр нь асрын дээр гал мэт үзэгдэв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 9