Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 9:16-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Тийнхүү энэ нь үргэлжлэн, өдөр нь үүл түүнийг бүрхэж, шөнө нь гал мэт үзэгдэж байлаа.

17. Асрын дээрээс үүл дээшлэх бүрд үүний дараа Израилийн хөвгүүд хөдлөн, үүл доош буусан газарт Израилийн хөвгүүд буудаллаж байв.

18. ЭЗЭНий тушаалаар Израилийн хөвгүүд хөдлөн, ЭЗЭНий тушаалаар тэд буудаллан, үүл асрын дээр тогтон байх үед тэд буудаллан үлддэг байлаа.

19. Үүл асрын дээр олон хоногоор саатан хорогдоход ч Израилийн хөвгүүд ЭЗЭНий захирамжийг сахин, хөдөлдөггүй байв.

20. Хэрэв зарим үед үүл асрын дээр хэд хоногоор саатах аваас, ЭЗЭНий тушаалын дагуу тэд буудаллан үлддэг байв. Тэгээд ЭЗЭНий тушаалын дагуу тэд хөдөлдөг байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 9