Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 9:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэднийг Египетийн нутгаас гарсны дараа хоёр дахь жилийн эхний сард Синаин цөлд ЭЗЭН Мосетэй ингэж ярин, айлдахдаа—

2. Израилийн хөвгүүдээр Дээгүүр Өнгөрөх баярыг тогтоогдсон цагт нь сахиул.

3. Энэ сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр та нар үүнийг тогтоогдсон цагт нь сахигтун. Та нар үүнийг бүх тогтоолууд, бүх зарлигуудынх нь дагуу сахигтун гэлээ.

4. Тиймээс Мосе Израилийн хөвгүүдэд Дээгүүр Өнгөрөх баярыг сахихыг хэлэв.

5. Тэд Дээгүүр Өнгөрөх баярыг Синаин цөлд эхний сард, тэр сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр сахив. Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу, тийнхүү Израилийн хөвгүүд хийв.

6. Гэвч үхсэн хүнээс болж бузартсан хэсэг хүн тэнд байсан тул тэд тэр өдөр Дээгүүр Өнгөрөх баярыг сахиж чадсангүй. Тиймээс тэд тэр өдөр Мосе, Аарон нарын өмнө ирээд,

7. түүнд—Хэдийгээр бид үхсэн хүнээс болж бузартсан боловч яагаад Израилийн хөвгүүдийн дотор тогтоогдсон цагт нь ЭЗЭНий өргөлийг авчрахыг бидэнд хориглов? хэмээв.

8. Мосе тэдэнд—Хүлээ. Та нарын талаар ЭЗЭН юу тушаахыг би сонсъё гэв.

9. Тэгэхэд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

10. Израилийн хөвгүүдтэй ярин “Хэрэв та нарын эсвэл үр удмын чинь хэн нэгэн үхсэн хүнээс болж бузар болбол эсвэл холын аянд явж байвал, тэр хүн ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг сахиж болно.

11. Хоёрдугаар сарын арван дөрөвний өдрийн үдшийн бүрийгээр тэд түүнийг сахих ёстой. Тэд үүнийг исгээгүй талх болон гашуун ногоотой хамт идэх болой.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 9