Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 8:3-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Аарон тийнхүү хийж, Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор дэнлүүний суурийн өмнөхийг гэрэлтүүлэхээр дэнлүүнүүдийг асаав.

4. Дэнлүүний суурийн уран хийц нь гэвэл алтыг давтаж хийсэн ажил байлаа. Сууриасаа цэцгүүдийг нь хүртэл давтаж хийсэн байв. Мосед ЭЗЭНий үзүүлсэн загварын дагуу тэр дэнлүүний суурийг хийсэн билээ.

5. ЭЗЭН Мосетэй дахин ярин, айлдахдаа—

6. Израилийн хөвгүүдийн дундаас левичүүдийг авч, тэднийг цэвэрлэ.

7. Тэднийг цэвэрлэхийн тулд үүнийг чи тэдэнд хийгтүн. Тэдний дээр цэвэршүүлэгч усыг цац. Тэд бүх биеийнхээ үсийг тонгоргоор хусаж, хувцаснуудаа угааг. Тэгээд тэд цэвэр болно.

8. Тэгээд тэднээр нэг бухыг, тостой хольсон сайн гурилан идээн өргөлийнх нь хамт авахуулах ёстой. Хоёр дахь бухыг чи нүглийн төлөөх тахилд зориулан авагтун.

9. Чи левичүүдийг хурлын майхны өмнө авчрагтун. Мөн Израилийн хөвгүүдийн бүх чуулганыг цуглуулан,

10. левичүүдийг ЭЗЭНий өмнө авчир. Израилийн хөвгүүд левичүүдийн дээр гараа тавих ёстой.

11. Тэгээд ЭЗЭНий үйлчлэлийг гүйцэтгэхээр бэлтгэгдэхийн тулд левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас даллах өргөл болгон Аарон тэднийг ЭЗЭНий өмнө авчирна.

12. Тэгээд левичүүд бухнуудын толгойн дээр гараа тавьсны дараа, левичүүдийн төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нэгийг нь нүглийн төлөөх тахил болгон, нөгөөг нь шатаалт тахил болгон ЭЗЭНд өргөгтүн.

13. Чи мөн левичүүдийг Аарон болон түүний хөвгүүдийн өмнө зогсоож тэднийг ЭЗЭНд даллах өргөл болгон авчир.

14. Ингэж чи левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас тусгаарлах ба левичүүд Минийх болно.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 8