Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 8:21-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Левичүүд бас өөрсдийгөө нүглээс цэвэршүүлэн, хувцсаа угаажээ. Аарон тэднийг ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон авчрав. Аарон тэднийг цэвэрлэхийн тулд тэдний төлөө эвлэрүүллийг хийлээ.

22. Үүний дараа Аарон болон түүний хөвгүүдийн өмнө хурлын майханд үйлчлэлээ хийхээр левичүүд дотогш оров. Левичүүдийн тухайд ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тэд үйлдэв.

23. ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

24. Энэ бол левичүүдэд хамаарах зүйл бөгөөд хорин тав болон түүнээс дээш насныхан хурлын майханд үйлчлэлийн ажлыг гүйцэтгэхээр орох ёстой.

25. Гэвч тавин нас хүрээд тэд үйлчлэлийн ажлаас чөлөөлөгдөх ба цаашид ажиллаж болохгүй.

26. Хэдийгээр тэд дүү нартаа хурлын майханд үүргээ сахихад нь тусалж болох боловч өөрсдөө ямар ч ажил хийж болохгүй. Левичүүдэд тэдний үүрэгтэй холбогдуулан ийнхүү хийгтүн гэв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 8