Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 8:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгэхэд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

2. Ааронтай ярин, түүнд “Чамайг дэнлүүнүүдийг байрлуулан асаахад долоон дэнлүү нь дэнлүүний суурийн өмнөхийг гэрэлтүүлнэ” хэмээн хэл гэв.

3. Аарон тийнхүү хийж, Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор дэнлүүний суурийн өмнөхийг гэрэлтүүлэхээр дэнлүүнүүдийг асаав.

4. Дэнлүүний суурийн уран хийц нь гэвэл алтыг давтаж хийсэн ажил байлаа. Сууриасаа цэцгүүдийг нь хүртэл давтаж хийсэн байв. Мосед ЭЗЭНий үзүүлсэн загварын дагуу тэр дэнлүүний суурийг хийсэн билээ.

5. ЭЗЭН Мосетэй дахин ярин, айлдахдаа—

6. Израилийн хөвгүүдийн дундаас левичүүдийг авч, тэднийг цэвэрлэ.

7. Тэднийг цэвэрлэхийн тулд үүнийг чи тэдэнд хийгтүн. Тэдний дээр цэвэршүүлэгч усыг цац. Тэд бүх биеийнхээ үсийг тонгоргоор хусаж, хувцаснуудаа угааг. Тэгээд тэд цэвэр болно.

8. Тэгээд тэднээр нэг бухыг, тостой хольсон сайн гурилан идээн өргөлийнх нь хамт авахуулах ёстой. Хоёр дахь бухыг чи нүглийн төлөөх тахилд зориулан авагтун.

9. Чи левичүүдийг хурлын майхны өмнө авчрагтун. Мөн Израилийн хөвгүүдийн бүх чуулганыг цуглуулан,

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 8