Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 7:82-89 Ариун Библи, 2004 (АБ2004)

82. нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,

83. эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Енаны хүү Ахирагийн өргөл байв.

84. Эдгээр нь тахилын ширээг тосолсон өдөр Израилийн удирдагчдаас үүнд өргөсөн зориулалтын тахил байлаа. Үүнд: арван хоёр мөнгөн таваг, арван хоёр мөнгөн тагш, арван хоёр алтан бойпор,

85. мөнгөн таваг бүрийн жин нь нэг зуун гучин шекел бөгөөд тагш бүр нь далан шекел байв. Бүх мөнгөн хэрэгсэл нь ариун газрын шекелийн дагуу хоёр мянга дөрвөн зуун шекел байлаа.

86. Дүүрэн утлагатай арван хоёр алтан бойпорын жин нь ариун газрын шекелийн дагуу тус бүр арван шекел бөгөөд бойпоруудын бүх алт нь зуун хорин шекел байлаа.

87. Шатаалт тахилд зориулсан бүх үхэр нь арван хоёр бух бөгөөд арван хоёр хуц, нэг настай арван хоёр эр хурга идээн өргөлүүдийнхээ хамт, нүглийн төлөөх тахилд зориулсан арван хоёр ухна,

88. эвийн тахилын өргөлд зориулсан бүх үхэр нь хорин дөрвөн бух бөгөөд жаран хуц, жаран ухна, нэг настай жаран эр хурга байлаа. Энэ нь тахилын ширээг тосолсны дараа түүнд өргөх зориулалтын тахил байв.

89. Мосе Түүнтэй ярихаар хурлын майханд ороход, гэрчлэлийн авдран дээр байсан өршөөлийн суудлын дээрээс, хоёр херубын дундаас өөртэй нь ярих дууг тэр сонсов. Тийнхүү Тэр түүнтэй ярилаа.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 7