Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 7:7-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Гершоны хөвгүүдэд тэдний үйлчлэлийнх нь дагуу хоёр тэрэг, дөрвөн үхрийг өгсөн бөгөөд

8. Мерарийн хөвгүүдэд үйлчлэлийнх нь дагуу дөрвөн тэрэг, найман үхрийг өгчээ. Тэд тахилч Аароны хүү Итамарын удирдлаган дор байдаг байлаа.

9. Харин Кохатын хөвгүүдэд тэрээр юуг ч өгсөнгүй. Учир нь тэд мөрөн дээрээ ариун зүйлсийг авч явах үйлчлэлийг хийдэг байв.

10. Тахилын ширээг тосолсон өдөр удирдагчид үүнд зориулалтын тахилыг өргөв. Тийнхүү удирдагчид тахилын ширээний өмнө тахилаа өргөв.

11. Тэгэхэд ЭЗЭН Мосед—Тахилын ширээний зориулалтанд өдөр бүр нэг удирдагч тахилаа авчран, тэд тахилуудаа өргөг гэв.

12. Анхны өдөр өргөлөө авчирсан нэгэн бол Иуда овгийн Амминадабын хүү Нахшон байв.

13. Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.

14. Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,

15. шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,

16. нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,

17. эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Амминадабын хүү Нахшоны өргөл байв.

18. Хоёр дахь өдөр нь Иссахарын удирдагч Зуарын хүү Нетанел өргөл авчрав.

19. Түүний авчирсан өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.

20. Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 7