Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 7:42-49 Ариун Библи, 2004 (АБ2004)

42. Зургаа дахь өдөр нь Гадын хөвгүүдийн удирдагч, Деуелийн хүү Елиасаф байв.

43. Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.

44. Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,

45. шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,

46. нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,

47. эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Деуелийн хүү Елиасафын өргөл байв.

48. Долоо дахь өдөр нь Ефраимын хөвгүүдийн удирдагч, Аммихудын хүү Елишама байв.

49. Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 7