Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 7:30-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. Дөрөв дэх өдөр нь Реубений хөвгүүдийн удирдагч, Шедеурын хүү Елизур байв.

31. Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.

32. Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,

33. шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,

34. нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,

35. эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Шедеурын хүү Елизурын өргөл байв.

36. Тав дахь өдөр нь Симеоны хүүхдүүдийн удирдагч, Зуришаддаин хүү Шелумиел байв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 7