Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 6:5-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Түүний тусгаарлалтын тангаргийн бүх өдрүүдэд толгойд нь тонгорог хүргэж болохгүй. ЭЗЭНд өөрийгөө тусгаарласан өдрүүд нь дуустал тэрээр ариун байх ёстой. Толгойнхоо үсийг тэр урт ургуулах болой.

6. ЭЗЭНд тусгаарлагдсан бүх өдрүүдэд тэрээр үхсэн хүнд ойртож болохгүй.

7. Өөрийн эцэг, эх, ах, эгч дүүг ч нас барах үед тэр өөрийгөө тэдний төлөө бузарлах ёсгүй. Учир нь ЭЗЭНд тусгаарлагдсан нь түүний толгой дээр байгаа билээ.

8. Тусгаарлалтын бүх өдрүүдэд тэрээр ЭЗЭНд ариун болой.

9. Гэвч хэрэв түүний дэргэд хүн гэнэт үхэж, тэрээр зориулагдсан үстэй толгойгоо бузарласан тохиолдолд цэвэрших өдрөө тэр үсээ хусах ёстой. Тэр долоо дахь өдөрт үсээ хусах болой.

10. Тэгээд тэр найм дахь өдөр тахилчид, хурлын майхны үүдэнд хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авчрах ёстой.

11. Тахилч нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан өргөж, үхсэн хүнээс болсон нүглийнх нь тухайд түүний төлөө эвлэрүүллийг хийнэ. Яг тэр өдөр мөнөөх хүн толгойгоо ариусган,

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 6