Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 6:21-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Энэ бол хийж чадах юман дээрээ нэмэлт болгон, тусгаарлалтын ёсоор ЭЗЭНд өөрийн өргөлийг тангараглагч Назирын хууль юм. Тиймээс тэр өргөсөн тангаргаа тусгаарлалтын хуулийн дагуу хийх ёстой.

22. Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

23. Аарон болон түүний хөвгүүдтэй ярин “Израилийн хөвгүүдийг та нар ингэж ерөөгтүн. Та нар тэдэнд хандан

24. «ЭЗЭН чамайг ерөөн, сахих болтугай.

25. ЭЗЭН чиний дээр Өөрийн нүүрийг гэрэлтүүлж,чамд нигүүлсэнгүй хандах болтугай.

26. ЭЗЭН Өөрийн нүүр царайг чам уруу өргөн,чамд амар амгаланг өгөх болтугай»”хэмээн хэл.

27. Тийнхүү тэд Миний нэрийг Израилийн хөвгүүдийн дээр дуудах бөгөөд тэгэхэд Би тэднийг ерөөх болно гэв.

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 6