Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Тооллого 6:12-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Назираар байх өдрүүдээ ЭЗЭНд зориулж, гэмийн төлөөх тахилд нэг настай эр хурга авчирна. Харин түүний тусгаарлалт бузартсан тул урьдын өдрүүд нь тооцогдохгүй болно.

13. Энэ бол Назирын хууль бөгөөд тэр хүний тусгаарлалтын өдрүүд дуусахад тэр хурлын майхны үүдэнд тахилыг авчрах ёстой.

14. Тэр хүн тахилаа ЭЗЭНд өргөнө. Ингэхдээ шатаалт тахилд зориулан нэг настай согоггүй эр хурга нэгийг, нүглийн төлөөх тахилд зориулан нэг настай согоггүй охин хурга нэгийг, эвийн тахилд зориулан согоггүй хуц нэгийг,

15. мөн тостой хольсон сайн гурилын исгээгүй боов, тос түрхсэн исгээгүй талх нэг сагсыг, тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлийн хамт өргөх болой.

16. Тэгээд тахилч тэдгээрийг ЭЗЭНий өмнө авчрах бөгөөд тэр хүний нүглийн төлөөх тахил болон шатаалт тахилыг өргөх болой.

17. Тэр бас ЭЗЭНд эвийн тахилын өргөл болгон хуцыг, сагстай исгээгүй талхны хамт өргөх бөгөөд үүний нэгэн адил тахилч, идээн өргөл болон ундаан өргөлийг нь өргөх ажгуу.

18. Тэгээд уг Назир нь өөрийн толгойн зориулагдсан үсийг хурлын майхны үүдэнд хусаж, толгойнхоо зориулагдсан үсийг аван, эвийн тахилын өргөлийн доорх галд хийнэ.

19. Тахилч хуцын чанасан далыг, сагснаас исгээгүй нэг боов болон исгээгүй нэг талхыг авч, тэдгээрийг Назирын гар дээр зориулагдсан үсээ хуссаных нь дараа тавина.

20. Тэгээд тахилч тэдгээрийг ЭЗЭНий өмнө даллах тахил болгон даллах ажгуу. Энэ нь даллан өргөсөн өвчүү болон өргөгдсөн гуяны хамт тахилчид ариун болой. Үүний дараа Назир нь дарсыг ууж болно.

21. Энэ бол хийж чадах юман дээрээ нэмэлт болгон, тусгаарлалтын ёсоор ЭЗЭНд өөрийн өргөлийг тангараглагч Назирын хууль юм. Тиймээс тэр өргөсөн тангаргаа тусгаарлалтын хуулийн дагуу хийх ёстой.

22. Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

23. Аарон болон түүний хөвгүүдтэй ярин “Израилийн хөвгүүдийг та нар ингэж ерөөгтүн. Та нар тэдэнд хандан

бүрэн бүлгийг уншина уу Тооллого 6